Эрээн – Хөх хот – Ши Ан

Хөтөлбөртэй аяллын үнэ: юань /хүн

Аяллын үнэд орсон:

  • Зочид буудал: Ши Ан- 3, Хөх хот- 1, Эрээн- 1
  • Хоол: Өглөөний цай 5, хоол 5 удаа
  • Машин: Жуулчны автобус
  • Онгоц: Хөх хотоос Ши Ан хот руу нисэх онгоцны тасалбарын үнэ
  • Үйлчилгээ: Хятад хэлний аяллын хөтөч, Монгол хэлний орчуулагч
  • Тасалбар: Бүх үзвэр үйлчилгээний газруудын тасалбарын үнэ
  • Даатгал: Гэнэтийн ослын даатгал

Аяллын үнэд ороогүй:

  • Улаанбаатар – Эрээн чиглэлийн галт тэрэгний үнэ
  • Хөтөлбөр дэх өрөөг аялагчийн хүсэлтээр солих бол гарах үнийн зөрүү
  • Аялалд бие даан төлсөн бусад зүйлс

Аяллын хөтөлбөр

  • Өглөө 07:20 цагт Замын-Үүд суманд бууна.
  • Замын-Үүд – Эрээн чиглэлийн автобусанд сууж, хил гаалиарmнэвтэрнэ.
  • Эрээн хотод өдрийн хоолоо иднэ.
  • Эрээн хотоос Хөх хотын чиглэлд аяллын автобусаар зорчино.
  • Хөх хотын нисэх буудлаас Ши Ан хот руу 20:20 цагт ниснэ.
  • Ши Ан хотод 21:55 цагт бууна.
  • Хотын төв дахь зочид буудалд байрлана.
  • Өглөөний цай.
  • Ши Ан хотын түүхийн музейг үзэж, сонирхоно. (Түүхэн хөгжлийн явцад илүү хүчирхэг байсан 13 гүрний эрдэнэсийн санд байсан 1,5 сая жилийн түүхтэй 2000 гаруй үзвэр бий).
  • Хятадын хамгийн сайн хадгалагдан үлдсэн эртний хотын түүхэн дурсгалт (МИН ГҮРНИЙ ҮЕИЙН ХОТЫН ХЭРЭМ) газарт очно. Хотын хэрэм нь анх үндсэн 4 хаалгатай байсан ба түүхэн хөгжлийн явцад ачааллыг багасгах зорилгоор нэмэлтээр 14 хаалгыг барьж байгуулсан байдаг. Зүүн хаалга ЧАНЛИ, Өмнөд хаалга ЁННИН, Баруун хаалга АНДИН, Хойд хаалга АНЮАНЬМЭНЬ
  • Тан улсын Чанан хотын Жинчанфан дахь Тансан ламын ариун сүмийг үзнэ.
  • 2,1 км урттай, 500м өргөнтэй нийт 650 м.кв талбайг хамарсан “Гэрэлт гудамж”-аар зочилно.
  • Шөнийн хот, гэрэлт гудамжны аялал (Гэрэлт гудамж нь 2.8км үргэлжлэх бөгөөд усан оргилуур, Тан улсын үеийг санагдуулам гэрэл дэнлүү, хөшөө баримал, гар урлал худалдаа, урлаг соёлын тоглолт байх ба үүнд K POP, циркийн үзүүлбэр, театрчилсан тоглолт гэх мэт үзвэр үйлчилгээ багтсан байдаг.)
  • Оройн хоол.
  • Буудалдаа амарна.
  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр
  • Chang’an twelve o’clock Edition (Тан улсаас сэдэвчлэн эртний хотын хэв маягийг шингээсэн гудамж) -д зочилно. Үүнд: -Хоолны газар, үнэт эдлэл, сувенир худалдаа -Үндэсний хувцас хэрэглэл (нэмэлт төлбөртэй) өмсөж хотоор зугаалж болно. -Энэхүү гудамжинд зугаалж явах үед дэргэд тань жүжигчилсэн тоглолт болдог.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.
  • Өглөөний цай
  • Газар доорх “Шавар арми” үзэж сонирхоно. /Эзэн хааны бунхны амар амгаланг хамгаалахаар 4000 дайчин Шихуандийн шарилтай цуг амьдаараа булшлагдах ёстой байв. Гэвч энэ нь хэтэрхий хэрцгий бөгөөд ард түмний дургүйцлийг хүргэж болзошгүй байсан тул эзэн хаан амьд дайчдын оронд тэдний шавар хувилбарыг бүтээхээр болж, харин тоог нь 2 дахин нэмэгдүүлж 8000 болгожээ. Энэхүү цогцолбор нь дайчид зогсох 2 талбай, удирдлагын талбай, гадаад орчинтой холбосон хонгил гэсэн 4 хэсгээс бүрддэг байна.
  • “Тэмээн жин” тоглолт үзнэ.
  • Хотын Street food-ыг сонирхонгоо аялагчид өөрсдөө хооллоно.
  • Онгоцны буудал руу явна.
  • Ши Ан хотоос Хөх хотын чиглэлд 22:30 цагт нисэж, 00:20 цагт бууна.
  • Оройн хоол
  • Өглөөний цай
  • Хөх хотоос Эрээн чиглэлийн автобусанд сууна.
  • Эрээн хотод ирж буудалдаа амарна.
  • Оройн хоол
  • Өглөөний цай
  • Эрээнээс Замын-Үүд чиглэлийн автобусанд сууна.
  • Замын-Үүд – УБ чиглэлийн галт тэргэнд сууна.

Зургын цомог