Эрээн хот – Хөх хот – Чангша- Жанжиаже

Хөтөлбөртэй аяллын үнэ: юань /хүн

Аяллын үнэд орсон:

  • Зочид буудал/хоног: Эрээн хот -1, Жанжиажэ -2, Чангша -2
  • Хоол: Өглөөний цай 5, хоол 6
  • Машин: Аяллын автобус+Эрээн хот-Замын-Үүд ирэх автобусны тасалбарын үнэ
  • Үйлчилгээ: Хятад хэлний аяллын хөтөч, монгол хэлний орчуулагч
  • Тасалбар: Хөтөлбөрт багтсан бүх төрлийн үзвэр үйлчилгээний тасалбарын үнэ, Замын-Үүд – Эрээн ирж очих тэрэгний тасалбарын үнэ
  • Даатгал: Гэнээтийн өсөлийн даатгал

Аяллын үнэд ороогүй:

  • Улаанбаатар – Замын-Үүд ирж очих галт тэрэгний тасалбарын үнэ
  • Хөтөлбөр дэх буудлын өрөөг өөрийн хүсэлтээр солих бол үнийн зөрүү
  • Аялалд бие даан зарцуулсан бусад зүйлс

Аяллын хөтөлбөр

  • Замын -Үүд дээр вагоноос буун, Эрээн явах автобусанд сууж хил, гаалиар нэвтэрнэ. Эрээнд хүрээд хил нэвтэрсэний дараа Хятад талын албан ёсны төлөөлөгч тосож авна. Өдрийн хоолны дараа хөдөлж, Хөх хот руу яван. Хөх хот ирээд нисэх буудал руу яван 21:15 Чангша руу ниснэ.(Чангша хот нь шөнө маш үзэсгэлэнтэй гэдгээрээ алдартай) / Хөх хот 21:15-Чангша 23:45/
  • Чангша хотоос Жанжиажэ чиглэлд автобусаар явна.
  • Өдрийн хоол. Буудалдаа байрлана.
  • Тэнгэрийн хаалганы байгалийн цогцолборт газрыг үзнэ.
  • Дүүжин лифтээр далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт Тэнгэрийн хаалган дээр очно. Дүүжин лифтнээс байгалийн сайхныг тольдоно.
  • Ууланд бэхлэгдсэн шилэн тавцан дээгүүр алхаж, Тэнгэрийн хаалганы оргил дээр очно. Тэнгэрийн хаалганаас уулан дундуураа тунелдсэн хамгийн багадаа 400 м, хамгийн ихдээ 800 метрийн урттай урсдаг шатаар доош бууна.
  • Тэнгэрийн хаалганы дор уулын бэлд бэлэг, дурсгалын худалдаа хийх боломжтой. 999 гишгүүрт шатан дээр ирэх ба түүнээс Тэнгэрийн хаалга бүтэн харагдана.
  • Тэнгэрийн хаалганы байгалийн цогцолборт газраас доош уруудаж, SEATEATR харагдах ба зургаа даруулах боломжтой. Буухдаа дэлхий дээрх уул дамжсан 7.5км урт дүүжин лифтээр Тэнгэрийн хаалганы гайхамшигт газруудыг дээрээс нь, мөн Жанжиажэ хотыг бүхлээр нь харна.
  • Оройн хоол. Буудалдаа амарна
  • Өглөөний цайны дараа БНХАУ-ын №1 байгалийн цогцолборт газрыг үзнэ.
  • Тухайн байгалийн цогцолборт газраас автобус биднийг тосох ба автобусаараа уул руу өгсөөд цааш 4км орчим дүүжин лифтээр явж дээшээ гарна.
  • Энд мөнгөн эдлэлтэй үндэсний хувцас өмсөж зураг авхуулах боломжтой (30 юань)
  • Өдрийн хоол
  • Аватар киноны зураг авалт хийсэн үзэсгэлэнт уулс, Байгалийн цагаан хэрэм мэт дүрстэй уулс, Байгалийн чулуун гүүр, сармагчин зэргийг үзэж сонирхоно.
  • Мөн үүгээр зогсохгүй 326 м-ээс 1 минутанд буудаг цахилгаан шатаар бууна.
  • Дээрээс нь тольдож байсан үзэсгэлэнтэй уулан дунд бууж ирэх бөгөөд энд амарч, зураг даруулна.
  • Өглөөний цайны дараа дэлхийн хамгийн том агуйнуудын нэг болох Шар Луу агуй руу явна. Агуйн талбай ойролцоогоор 15 км урт, 140 метр өндөр, 48 га талбайг эзлэх ба өнгө өнгийн гэрлүүд нь агуйг улам гайхалтай харагдуулдаг. Агуй дотор завиар явна.
  • Шилэн гүүрэн дээр гарч зураг авахуулна. /Хавцал орчимд завин аялал, троссоор буух, шилэн гулгуураар гулгаж буух зэрэг зугаацалд зарцуулагдах 120 юань аяллын хөтөлбөрт багтаагүй тул аялагчид өөрсдөө гаргана/
  • Чангша хотын чиглэлд автобусаар явна.
  • Өглөөний цайны дараа нисэх буудал руу явж Хөх хот руу ниснэ.
  • /Чангша 09:55, Хөх хот 12:26/
  • Хөх хот рээд Эрээн хотын чиглэлд автобусаар явна.
  • Буудалдаа байрлан амрана.
  • Эрээн хотоос Замын-Үүдийн хилээр автобусаар гарч аялал өндөрлөнө

Зургын цомог