Хайнан арлын 8 өдрийн аялал
ГАЗРЫН ДИВААЖИН ХАЙНАНЬ АРЛЫН 8 ӨДӨР 7 ШӨНӨ-ийн аялал АЯЛАЛДАА УРЬЖ БАЙНА
ХАЙНАНЬ арал нь Хайнань мужийн хамгийн том гол арал бөгөөд 32900 км2 талбайтай юм. Тус мужид хамаардаг 200 орчим жижиг арал байдаг ба тэдгээр арлуудын нийт талбай нь 1020 км2 орчим болдог байна. Мужийн хүн ам 8.1 сая гаруй бөгөөд үзэсгэлэнт цэнхэр далайгаар хүрээлэгдсэн, хамгийн цэвэр агаар бүхий дулаан орны бүс нутаг. Хайнань арал уртаашаа 169 км, өргөөшөө 155 км сунаж тогтсон, халуун орны чийглэг уур амьсгалтай.
Хөтөлбөртэй аяллын үнэ: юань /хүн
Аяллын онцлох зүйлс:
- Атлантис усан парк
- Усан онгоцны аялал
- Ойн хүрээлэн, Шилэн гүүр
- Зөөлөн, торгон элст далайн эргийн аялал
- Худалдаа, үйлчилгээний томоохон төвүүд
Аяллын үнэд орсон:
- УБ – Хөх хот – Хайкоу – Саняа – вагон, автобус, нислэгийн тийз
- Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
- Саньяа хотод байрлах далайтай ойрхон 4 -5 одтой зочид буудал
- Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр оройн хоол
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
- Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
- Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал
Аяллын үнэд ороогүй:
- Хувийн хэрэглээний зардал
- Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
- Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
- Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй